Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хоёр хөгжмийн зохиолчид тус бүр 10 сая төгрөг өгөхөөр болжээ. Тухайлбал, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарын эмчилгээний зардалд зориулж тус бүр 10 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.