Хавдрын Үндэсний Зөвлөл НҮТББ-ын санаачлага болон олон нийтийн хандиваар хөдөө орон нутгаас ирэх хавдартай өвчтөнүүд үйлчлүүлэх боломжтой иж бүрэн тохижуулсан анхны төв үйл ажиллагаагаа эхлүүлэхээр боллоо. Төвийн нээлтийн ажиллагаа өнөөдөр 13.00 цагаас “Хавдрын Үндэсний Зөвлөл”-ийн байр /БЗД, VI хороо, Оюутны хотхон, Арслантай гүүрнээс урагш, Анагаахын Оюутны II дотуур байрны баруун талд, 68/1, “Хавдрын Үндэсний Зөвлөл”-ийн байр/-нд болох аж. Мөн нээлтэд Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан оролцох юм байна.