Чуулганы хуралдааныг УИХ-ын дарга М.Энхболд удирдан явууллаа. Оны өмнө УИХ-ын чуулган долоон удаа хойшилсон бөгөөд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан нэр бүхий 40 гишүүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хууль зүйн үндэслэлгүй хэмээн хэлэлцээгүй. Тэгвэл өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Өнөөдрийн чуулганы хуралдааны өмнө манай бүлэг ойрын үед үүсээд байгаа асуудлаар ярилцах учир чуулганыг хойшлуулж өгнө үү" гэсэн юм. УИХ-ын дарга М.Энхболд саналыг хүлээн авч, үдээс өмнөх хуралдааныг түр хойшлууллаа.