Хар далайн бүсд Крымын ойролцоо тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан АНУ-ын нисэх хүчний RC-135V/W Rivet онгоцыг Оросын сөнөөгч онгоц аюулгүй байдлаар саатуулсан тухай АНУ-ын Нисэх хүчний Европ болон Африк дах албан ёсны төлөөлөгч Кристофер Бойер-Мидер өчигдөр “Тасс” агентлагийн сэтгүүлчид мэдээлжээ. Тэрээр хэвлэл мэдллийн хэрэгслээр цацагдаад байгаа ОХУ-ын Сансар агаарын хүчнийхэн (САХ) Крымын ойролцоо тангуулын судалгаа явуулж байсан радиоцахилгаан онгцыг саатуулсан тухай мэдээлэлд тайлбар өгөхдөө “Энэ сарын 27-нд тус онгоцыг аюулгүй байдлаар саатуулсан бөгөөд цааш ямар нэгэн үйл явдал өрнөөгүй” гэж онцолжээ. Ингэхдээ тэрээр Оросын ямар онгоц байсныг тодруулаагүй байна.
Оросын “Улаан од” сонины энэ сарын 28-ны дугаарт энэ долоо хоногт оросын сөнөөгч онгоцууд хилийн зөрчил гаргахгүй үүднээс гурван удаа нислэг хийсэн тухай Батлан хамгаалах яамны мэдээллийг нийтэлсэн байна. Эсрэг талаас 14 нисдэг биет агаарын тандалт хийжээ.