1Ухаарлын ундаа
Нэг аяга үхрийн шөлөн дээр ганц хундага архи хольж, дээр нь нимбэгний шүүс болон хөөсөртөл хутгасан өндөгний шарыг нэмээд нэг мөсөн уу. Цоохор майлзаар даруул. Толгой өвдөхийг дор нь намдаадаг.250 грамм татах
Шарыг тайлах хамгийн шалгарсан арга нь хичнээн дотор муухай оргиж байсан ч гэсэн хамраа чимхэж байгаад ч хамаагүй 50 грамм татах юм. Өчигдөр хэтрүүлээд уучихсанаасаа болж, өнөөдөр “амьтан” болж байгаа гол буруутнаа ямар ч даруулгагvй л залгилж орхих хэрэгтэй. Гэхдээ 50 граммаас хэтрүүлж болохгүй шүү. Хэтрүүлэх л юм бол дахиад “шараа тайлах” хэрэг гардаг. Гэхдээ энэ аргыг хэтэрхий их хордлоготой байх үедээ хэрэглэж болохгүй. Учир нь энэ нь нөхцөл байдлыг улам л муутгана уу гэхээс сайжруулахгvй.3Секс
Хамаг бие сульдаж, толгой ангалзсан ийм хэцүү үед хvн ёс юм шиг сексийг хүсдэг нь сонирхолтой. Гэхдээ хамгийн сонирхолтой нь бэлгийн хавьталд орох нь шарыг тайлахад нэлээд үр дүнтэй арга гэнэ.
4Кофе+нимбэг+конъяк
Найрлага нь маш энгийн: аяга халуун кофе бэлтгээд (зүрх тань өвддөг бол цайгаар орлуулж болно), хэрчим нимбэг хийж (элсэн чихэр нэмж болно), хоёр халбага конъяк дусаагаад, халуунаар нь ууна. Тамхи татдаг хүмүүст сануулахад, энэхүү хольцыг хэрэглэснийхээ дараа ядаж 15-20 минут тамхинаас хол байхыг анхааруулж байна. Эс бөгөөс эсрэг үйлчилгээ үзүүлж болох ажээ. Энэхүү холимог ундааг уусны дараа бие тань хамаагvй дээрдэж, сайжирч эхлэж байгааг мэдрэх болно. Зарим хүмүүсийн хувьд үүнийг уусны дараа нойр хүчтэй хүрэх нь бий. Гэвч нойроо сайн тэвчиж чадвал 30 минутын дараа гэхэд шар ч тайлагдана, нойр ч хүрэхээ болино.5Аспирин, Цитрамон, Анальгин
Энэхүү эмүүд нь толгойны өвчнийг дарж, элдэв гаж нөлөөг бууруулдаг тул шар аяндаа тайлагдах талтай.6Сүү
Дотор онгойлгох маш сайн арга гэж үздэг.7Шарталтын эсрэг бэлдмэлvvд
Ийм төрлийн бэлмэлүүд нь ихэвчлэн ацетилсалицилын хvчил, аскорбины хvчил болон янтарны хүчлийн найрлагатай байдаг. Түүнчлэн кофеин агуулдаг тул үйлчилгээ нь цитрамонтой адилхан байдаг ажээ.8Түгээмэл жор
Өтгөн найруулсан хурц амттай, халуун баахуу цайн дээр нэг халбага баралгин нэмээд, нэг ширхэг фуросемида (лазикс)-тэй хольж уух.9Тэвчээр
Энэхүү “харгис” гэж хэлж болох арга нь зарим талаараа хамгийн эрүүл бөгөөд байгалийн шар тайлах барил юм. Шартаж эхэлсэн өдрийн 18 цаг хvртэл үргэлжилдэг бөгөөд, шөнө болж, оронд орох үед л бие тавирч, хамаагvй дээрддэг байна.10Фермент агуулсан хоол хүнс хэрэглэх
Үүнд давсалсан байцаа, өргөст хэмх, жигнэсэн алим, квас зэрэг орно.