Өчигдөр АНУ-ын Конгрессын хоёр танхим хуралдсан авч энэ сарын 22-ноос эхэлсэн шатдаун буюу төрийн байгууллагуудын ажлын зогсолтыг дуусгавар болгох ямар нэгэн алхам хийсэнгүй. Хоёр танхим ирэх даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 31-нд дахин хуралдах хүртэл төрийн байгууллагууд үүдээ барьсан хэвээр байх аж.
Урьд нь Цагаан Ордны захиргаа төсвийн удирдлагын газрын дарга Мик Малвэни “Fox News” телевизэд өгсөн ярицлагадаа АНУ-ын Засгийн газрын байгууллагуудын ажлын зогсолт Конгрессийн эхний хуралдаан хүртэл үргэлжилж магадгүй хэмээн мэдэгсэн аж.
Америкийн хууль батлах байгууллага улсынхаа 2019 оны төсвийг одоо болтол батлаагүй бөгөөд ингэх гол шалтгаан нь АНУ болон Мексикийн хил дээр хана босгох асуудал дээр ардчилсан нам, бүгд найрамдах хоёр зөрчилтэй байгаа явдал аж. Энэ сарын 2-ний өдөр хүртэл төрийн байгууллагуудын ажил түр санхүүжих тогтоолын дагуу явагдаж байгаа арванхоёрдугаар сарын 22-ны өглөөнөөс эхлэн хэсэгчилсэн байдлаар зогссон байна. Маргааш нь Конгрессын Сенатын ээлжит бус хуралдаан болсон бөгөөд тус хуралдаанаар гишүүд тохиролцоонд хүрч Засгийн газарт мөнгө хувиарлана гэсэн хүлээлттэй байжээ. Сенатын гишүүд нэгэн саналд хүрч чадаагүй агаад асуудал 27 ныг хүртэл хойшлогдож байжээ. Энэ удаа ч мөн адил санал хураалт явагдаагүй тул АНУ-ын төрийн зарим байгууллагууд даваа гариг хүртэл зогсонги байдалтай байх нь