УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг нэр бүхий 5 гишүүн шаардаж буй бөгөөд түүнийг албан тушаалаасаа огцрохгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ өнөөдөр "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаалын үеэр мэдэгдэв.
Тус жагсаал цуглаанд Эрс шинэчлэл, Нэхүүл, Намгүй монгол хөдөлгөөн, ДМ нэгдэл, АТОЗ зэрэг иргэний нийгмийн байгууллагууд нэгджээ.