Украины зэвсэгт хүчнийхэн Донбассын аюулгүй саарал бүсийн гуравны хоёрыг хяналтандаа авсан тухай Украины Ерөнхийлөгчийн зөвлөх, Батлах хамгаалахын сайдын туслах Юрий Бирюков “Прямой” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
“2014 оны тавдугаар сарын байдалд байсанаасаа бид газар нутгийн гуравны хоёрыг чөлөөлөөд байна. Үндсэндээ “саарал бүс”-ийг бүхэлд нь хяналтандаа авлаа гэсэн үг” хэмээн тэрээр ярьжээ.
“Аюулгүйн саарал бүс” гэдэг нь Украины арми болон өөртөө тунхагласан Донецк мөн Лугансийн Бүгд найрамдах ард улсуудын зэвсэгт хүчнийг хооронд нь заагалдаг бүс аж. Энэ бүсийг Минскийн гэрээний дагуу тогтоосон бөгөөд аль нэг талын цэрэг эл бүсэд нэвтэрсэн бол олон улсын гэрээг зөрчсөнд тооцогдох аж. Гэвч Украины зэвсэгт хүчин Донбассад явуулж буй байлдааны ажиллагааныхаа хүрээнд “саара бүс”-д шинэ байрлал эзэлсэн тухайгаа нэг биш удаа мэдэгдэж байсан аж.
Украины зүүн хэсэг дэх нөхцлийг зохицуулах талаар холбогдох талууд 2015 оны хоёрдугаар сард баталсан Минскийн гэрээг хэрэгжүүлэх цогц арга хэмжээний дагуу аюулгүйн бүсийг бий болгох зорилгоор талууд өөрсдийн хүнд зэвсгээ холдуулах ёстой аж.