Энэ сарын 26-нд буюу өчигдөр Ерөнхийлөгч Дональд Трамп гэргийн хамт урьдчилан мэдэгдэлгүйгээр Иракт ирж АНУ-ын цэргийн албан хаагч нартай уулзсан тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс “Twitter” худсаараа мээдээлжээ.
“Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтай манай цэргүүдтэй уулзаж тэдэнд эр зориг, амжилт, золиос гаргаж байгаад нь талархал илэрхийлж бас Зул сарын баяр хүргэхээр 25-ны орой Иракийн зорьсон” гэж тэрээр бичсэн байна.
Трамп Ерөнхийлөгчийн албыг авснаас хойш анх удаа ийнхүү зэвсэгт мөргөлдөөнтэй бүсэд очиж байгаа аж. Тэрээр өмнө нь халуун цэг цэгт очих тухайгаа олон удаа мэдэгдэж байсан ч чухам аль улсад гэдгийг дурьддаггүй байжээ.