БНХАУ-ыг үндэслэн байгуулж насан өөд болтлоо гуч шахам жил удирдсан Мао Зедуны мэндэсний 120 жилийн ой өнөөдөр тохиж байгаа аж. Сүүлийн хэдэн арван жилд Хятад улсад асар их өөрчлөлт явагдсан ч Мао хятадуудын хувьд урьдын адил “Их удирдагч” хэвээр байж үндэстэн даяраа түүнийг хүлээн зөвшөөрсөөр байгаа нь дээрх ойн хүрээнд явагдаж байгаа арга хэмжээнүүд гэрчлэх аж.
Баярын арга хэмжээ бүтэн долоо хоног үргэлжлэх тухай Хятадын “The Global Times” сэтгүүл мэдээлжээ. Мао Зедуны 120 жилийн ойн баярт зориулсан Хятадын Коммунист намын Төв хорооны хүндтэгэлийн хуралд дээр тус улсын өнөөгийн удирдагч Синь Зин Пин үг хэлжээ. Мао Зедуны төрсөн нутаг Хунань мужид “Их удирдагчийн” амьдрал, замналын тухай эрдэм шинжилгээний хурал болсон аж. Өнгөрсөн дава гаригт тус мужийн нийслэл Чагша хотод Хятадын бүх одод оролцосон баярын концерт болж өнгөрчээ. Уг арга хмэжээнд “Их удирдагчийн садан төрлүүд” ирсэн байна. Маогийн төрсөн Шаошань хотын засаг захиргаа уг арга хэмжээнд 327 сая доллар зарцуулан хятадын өнцөг булан бүрээс цувах жуулчдыг хүлээж авахдаа бэлдэж байгаа аж. Үүнээс гадна ойн баярт зориулж орон даяар сэдэвчилсэн үзэсгэлэнгүүд зохион байгуулагджээ. Жишээ нь Өвөр Монголын Бугат хотод Мао Зедунд зориулсан үзэсгэлэнгийн арга хэмжээ дараа жилийн арванхоёдугаар сарын 26 хүртэл бүтэн жил үргэлжлэх гэнэ.Хятадын төдийгүй гадаадын улс төр судлаачдын үзэж байгаагаар чухам “Их удирдагч” Маогийн хувьсгалын эр үе шинэчлэгч Дэн Сяо Пины эдийн засгийн өөрчлөлт болон одоогийн нээлттэй эрэн үеийн үндэс суурийг бий болгосон аж.