Ливийн гадаад хэргийн яам руу халдлага үйлдсэн хариуцлагыг “Исламын улс” террорист бүлэглэл хүлээжээ. Энэ тухай “Reuters” агентлаг өнөөдөр мэдээллээ.
Өчигдөр буюу мянгмар гарит Фаиз Саржийн толгойлсон Үндэсний эв нэгдлийн засгийн газарын мэдлийн Гадаад хэргийн яам руу террорист халдлага болжээ. Эл хадлагын улмаас тус яамны Лалын хамтын ажиллагааны яамны газрын дарга Ибрагим аш-Шаиби, Триполь хотын аюулгүйн байдлын хүчний тусгай төлөөлөгч Абдуррахман аль-Мазугифи болон нэг эмчийн хамт нийт гурван хүн нас барж, 20 гаруй хүн шархдсан байна.