Европ дахь Аюулгүй байдал, Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ) нь бүс нутгийн аюулгүйн нөхцөлд байдалд санаа зовж буйгаа тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингер өчигдөр Германы “Neue Zürcher Zeitung” сонинд ярьжээ.
“Ерөнхийдөө, Европ дахь аюулгүй байдлын нөхцөл байдал санаа зовоож байна. Гол талуудын урьдчилан таамаглах боломжгүй байдалын цар хүрээ сүүлийн хэдэн арван жилд байгаагүйгээрээ тэлэгдлээ. Бүс нутгийн гол оролцогч талууд болох ОХУ нэг талаас, нөгөө талаас АНУ болон Барууны орнууд хоорондын харилцаа итгэл үнэмшилын асар хомсдолд оржээ” гэж Гримингер дүгнэсэн байна.
Тэрбээр цааш нь “Манай ажиглагчид мөргөлдөөнтэй дүйх тохиолдол ихсэж байгааг илтгэх боллоо. Балтийн тэнгэсийн дээгүүр нисэх онгоцууд эсвэл далайн усан хөлгүүд хоорондоо аюултай хэмжээнд ойртон бараг мөргөлдөх нь холгүй байна” гээд ЕАБХАБ ямар ч хамаагүй аргаар цэргийн эрсдэлийг хянаж, багасгах хэрэгтэйг онцолжээ.
ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга НАТО болон ОХУ-ыг хилийн ойролцоо хийх цэргийн маневраа хязгаарлахыг уриалжээ. “Энэ бол харьцангуй амархан алхам. Хэрэв зэвсгийн хяналтын тухай ярьж байгаа бол хэрэгжилтэнд эргэлзэх тохиолдолд гэрээг дангаараа цуцлах эсвэл гэрээг зөрчсөн нөгөө талаа ил нээлттэйгээр буруутгалгүйгээр тухайн үйл явцад зориулагдсан дипломат арга механизмыг ашиглах хэрэгтэй” гэж тэрээр АНУ-ын дунд болон бага тусгалын пуужинг устгах гэрээнээс гарах төлөвлөгөөг сануулахдаа хэлжээ. Гремингерийн үзэж буйгаар ОХУ болон Барууны орнуудын хоорондох харилцаа улам бүр доройтох нь Европын аюулгүй байдалд гол нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй аж.