Хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогт хэмээх эрхэм МАН-ыг татан буулгах хүсэлтээ Улсын дээд шүүхэд гаргасан билээ. Улсын дээд шүүх уг хүсэлтийг ажлын тав хоногт хэлэлцэнэ гэсэн олон нийтийн хүлээлт байсан ч үнэн хэрэгтээ 30 хоногт хэлэлцэх ажээ. Ийм тайлбарыг Улсын дээд шүүх хийлээ. Уг тайлбарт тэмдэглэснээр А.Эрдэнэцогт нь хүсэлтээ иргэний хувиар гаргасан тул 30 хоногийн дотор хүсэлтийн хариуг өгөх юм байна. Тэрбээр хүсэлтээ өнгөрсөн баасан гарагт Дээд шүүхэд хүргүүлсэн тул тус шүүх түүний хүсэлтийг харьяалан хянах шүүгчийг дөнгөж томилоод байгаа аж.