Шар хантааз өмссөн хэдэн зуун хүн Изралийн нийслэл Тель-Авив хотын төв гудамжны хөдөлгөөнийг хаан үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсжээ. Олон жагсагчид нийгмийн журамыг зөрчин цагдаа нар руу дайрсан байна. Сүүлийн үед Израилд цахилгаан, ус талхны үнэ нэмэгдсэнд жагсагчид дургүйцслээ ийнхүү илэрхийлжээ. 10 гаруй хүн саатуулагдаад байгаа аж.
Хэд хоногийн өмнө “Шар хантаазтангууд” Польшид жагссан билээ. Тус улсын хөдөө аж ахуйн фермерууд мөн л замын хөдөлгөөнийг хаан африкийн гахайн тахал өвчнийг тархах аюулыг хурдан шийдэхийг шаардан жагсжээ.
Энд сануулахад “шар хантааз”-ны давалгаа Францад эхэлж тайван эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдлыг бий болгож олон хүний аминд хүрсэн билээ.