2018 оны арванхоёрдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Тэгвэл дөнгөж сая ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эх хүүхдийг 5 хоног амраах тухай ТББ-аас ирүүлсэн саналыг Засгийн Газар дэмжихгүй. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас хассан" хэмээн мэдэгдлээ.