Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна. Тус хуралдаанаар жирэмсэн болон 0-5 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийг таван хоног рашаан, сувилалд амраах эсэхийг эцэслэн шийдэх юм байна. Тодруулбал, нийслэлийн агаарын чанарын их болон маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой өрхийн 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг хамруулахаар төлөвлөжээ.
Урьдчилсан судалгаагаар 10 мянга 600 орчим жирэмсэн эх болон 35 мянга орчим ээж 65 мянган хүүхдийн хамт /0-5 нас/ хамрагдахаар байна. Энэ асуудлыг өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх аж.