Израилийн Ерөнхий сайд Нетаньяхугийн хөвгүүдийн нэг “Facebook” түүний аккаунтыг 24 цаг хаасан гэж мэдэгджээ. Лалынхны эсрэг хэдэн пост тавьсны төлөө “Facebook” ийнхүү арга хэмжээ авлаа хэмээн тэрээр үзэж байгаа аж. 27 настай Яир Нетаньяху “бүх лалынхан Израилийн газар нутгийг орхин яваасай хэмээн хүсдэг” гэсэн утгатай постыг уг цахим сүлжээ өмнө нь ч гэсэн устгаж байсан тухай дурьдсан байна.
Үүнээс гадна “Facebook” скрийншот хийсэн түүний “палестинчуудын гарт амь үрэгдсэн хоёр цэргийн өшөөг авах” зорилготой постыг дараагийн постондоо хавсаргаж тус цахим сүлжээний дүрмийг зөрчсөн байна. Үүний дараа ерөнхий сайдын хүүгийн үгээр “Facebook” түүний аккаунтыг 24 цаг хаажээ.
“Хамас”,“Хэзбола” бүлгийнхний болон Ираны эрх баригчдын албан ёсны цахим хуудсанд Израилийг устгаж, еврейчуудыг хүйс тэмтрэх, мөн зүүний хэт даврагчдийн намайг болон манай гэр бүлийн эсрэг хүчирхийлэл хэрэглэхийг уриалсан мянга мянган пост тавигддаг. Энэ бүгд хамтын нийгэмлэгийн дүрмийг зөрчиж байна. “Facebook” намайг блоклочихлоо. Байж боломгүй юм! ” гэж Яир Нетаньяху эл явдлын дараа “Твиттер”-дээ бичжээ.
“Facebook” одоохондоо энэ тухай ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.