Тус баримтыг 66 орон дэмжиж, 19 улс татгалзаж, 72 орон түтгэлзсэн байна. Тогтоолд “Крымд Оросын зэвсгэт хүчин байгаа явдал Украин улсын тусгаар тогтнол бүрэн бүтэн байдалд харшилж байна” гэж онцолжээ. Мөн баримтын тавдугаар бүлэгт “ОХУ –ын цэрэг Хар болон Аковын тэнгэсийн бүсд байршилж тус далайн бүс нутгаар бусад орны усан онгоцнуудыг зорчих явдалыг хязгаарлаж байгааг Ерөнхий Ассамблей мөн адил буруутгаж байна” хэмээн тэмдэглэжээ.
Үүний зэрэгцээ НҮБ-ын Ерөнхий Ассамблей тогтоолыг тэнцвэртэй болгох Иран болон Сирийн зүгээс гаргасан саналыг хүлээж авсангүй. Саналд “Керчийн буланд гарсан явдлыг сайтар нарийвчлан, ил тодоор мөрдөж буруутан этгээдүүдэд хариуцлага тооцох”-оос гадна “хоёр талыг бие биенийхээ тусгаар тогтнолын хил хязгаарыг хүндэтгэж, дэд бүтцийн чухал байгууламжуудыг устгахад хүргэх аюултай алхамаас зайлсхийхийг" уриалсан байжээ. Их Британ болон Польш зэрэг барууны улс орнууд уг саналыг “тогтоолын утга санаанд нийцэхгүй” гэж үзжээ.
НҮБ-дах ОХУ-ын байнгын төлөөлөгч Дмитрий Полянский уг тогтоолын талаар санал хураалтанд ихэнх улс орон түтгэлзснийг онцлоод иймэрхүү шийдвэрийн үр дагаварт “Киевын дэглэм юу ч хийсэн болно, бүгдийг уучилна гэсэн ойлголт авч, харин ОХУ бүх нүглийг нь үүрч буруутан болно” хэмээн анхаарууллаа. Тэрбээр цааш нь “Барууны ивээн тэтгэгчдийнхээ хамтаар хуурамч тогтоол хичнээнийг гаргасан ч мөн тэдний үгнээс зөрөхдөө айдаг нарт ойлгуулахад Крым болон түүний эргэн тойронд юу ч өөрчлөгдөхгүй. Эл бүс нутгийн асуудлын гол учиг Киев бүр тодруулбал Киевыг удирдаад байгаа Вашингтонд байгаа” гэжээ. Үүнээс гадна Полянский тус бус нутагт зэвсэгт хүчин төвлөрүүлж байгаа бусад оронд ижил шаардлага тавилгүй зөвхөн нэг улсыг буруутгаснаараа уг баримт зөрчилтэй болсноос гадна дэлхийн олон улсын байгууллагаас зохих зөвшөөрөл аваагүй журмын алдаа гаргасан гэж мэдэгдсэн байна.