МҮХАҮТ-аас бизнес эрхлэхэд хүнд суртал үзүүлж байгаа албан байгууллага, үйл явцыг үнэлэн гаргах зорилгоор 2004 оноос эхлэн 13 дахь жилдээ “Хүнд суртлын индекс”-ыг иргэд бизнес эрхлэгчдийн санал, үнэлгээ, дүгнэлтэд үндэслэн эрхлэн гаргаж байна.
Судалгаанд нийт төрийн 54 байгууллагын давхардсан тоогоор 2009 үйлчилгээнд хувийн хэвшлийн төлөөллүүд үнэлгээ өгчээ.
Хүнд суртлын ерөнхий үнэлгээ 2.9 байгаа нь 2015 оныхтой харьцуулахад эерэг үнэлгээ нэмэгдсэн боловч ихэнх асуулгууд боломжит дээд утга талаасаа бага үнэлгээтэй байна.
Хамгийн бага үнэлгээтэй үзүүлэлтүүд:
- - Төрийн байгууллагын үйл ажиллагааны хүнд суртал 2.39,
- - Төрийн байгууллагуудын уялдаа холбоо 2.4,
Хамгийн өндөр үнэлгээтэй үзүүлэлт:
- - Төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлага 2.75
- - Төрийн байгууллагын үйлчилгээний хүнд суртлыг хэрхэн үнэлэв?
Үйлчилгээний хүнд суртлыг энэ онд 3.29 гэж үнэлсэн нь үйл ажиллагааны хүнд суртлаас өндөр байна. Тодруулбал, албан хаагчийн тоо, ёс зүй, харилцаа, хандлага, ур чадварыг 3.46, төрийн байгууллагын үйлчилгээтэй холбогдох мэдээллийн ойлгомжтой, хүртээмжтэй, шинэчлэгдсэн байдал 3.29, үйлчилгээний хугацаа 3.09 гэсэн үнэлгээг тус тус авчээ.
Төрийн байгуулагуудын үйлчилгээнд сэтгэл ханамжтай байдаг уу гэсэн асуултад 40 хувь нь тийм гэсэн бол 10 хувь нь гомдолтой гэжээ.
Г.Тэмүүлэн