Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газрын төлөөлөл Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн томуу, томуу төст өвчний эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа. Тус эмнэлэг үндсэн 125 ортой бөгөөд томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын бэлэн байдлыг хангах хүрээнд 45 ор нэмж дэлгэсэн байна. Өчигдрийн байдлаар 190 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 2 сарыг дуустал эмийн нөөцөө бүрэн бүрдүүлсэн байна. Мөн эрүүл мэндийн байгууллагын хуваарийн дагуу удирдлагууд хариуцлагатай жижүүрт гарах зохион байгуулалтын арга хэмжээ авсан байна. Мөн эмч, сувилагч нараас томуугийн өвчний үеийн тусламж, үйлчилгээний мэдлэг бататгах шалгалтыг авч, эмчилгээ сувилагааны алдаа, эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Тус эмнэлэг сургалтын өрөө физик эмчилгээний өрөөг суллан 45 ор нэмж байршуулж, мэдрэлийн 50 ортой тасгийг томуугийн тусламж, үйлчилгээнд ашиглаж байгаа. энэ жил эрт вакцинжуулалтыг томууны дэгдэлтээс 1 сарын өмнө зонхион байгуулсан нь хүүхдэд тархлаа тогтож, өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлж байна гэж онцолж сайшааж байна. Учир нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрчимт эмчилгээнд хэвтэх хүүхдийн тоо цөөн байна. Гэхдээ гэртээ халууруулж удаасан хүүхэд ирж байгаад иргэд хүүхдийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.