Соёл амралтын “Zaisan hill” цогцолборын "Event Hall”-д өнгөрсөн бямба гарагт буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр нэгэн байгууллагын 100 гаруй ажилтан хордлогод орсон талаар НМХГ-аас мэдээлсэн. Тодруулбал, "НВЦ" ХХК-ийн шинэ жилийн баярт 300 гаруй ажилтан оролцсоноос 100 гаруй ажилтанд хордлогын шинж тэмдэг илэрч, үүнээс 20 орчим нь ХӨСҮД-д хэвтэн эмчлүүлжээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад "Уг асуудал дээр Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс ажиллаж, судалгаа шинжилгээ хийж байгаа. Шинжилгээний дүн гараагүй болохоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, МХЕГ, ХӨСҮТ хамтарч ажлын хэсэг гарган ажиллаж байгаа" гэлээ.