Өнөөдөр бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын өдөр тохиож буй. Хүн бүр эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ авах зорилгоор "бүх нийтийн эрүүл мэндийн хамралт" гэсэн уриаг дэлхийн эрүүл мэндийн өдрөөр дэвшүүлсэн билээ.
Энэ сэдвийн хүрээнд ДЭМБ болон ЭМЯ хамтран зохион байгуулсан нийтлэлийн уралдаанд манай сэтгүүлч Ч.Болортуяа "Хүчээр бус хүслээрээ ажиллах жор" нийтлэлээрээ гуравдугаар байрт шалгарсан юм. Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжихэд эрүүл аюулгүй ажлын байр чухал гэсэн санаа дэвшүүлсэн уг нийтлэлийг уншигчдадаа хүргэж байна.