“Мөнх тогтвортой хөгжил сан” ТББ-ынхан Агаарын бохирдлын голомттой бүсэд амьдарч байгаа бага насны хүүхдүүдийг хамгаалах зорилгоор “Бяцхан үрсээ хорт утаанаас хамгаалъя” аян өрнүүлж байна.
Тэд уржигдар Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны X хорооны 0-5 насны хүүхдүүдэд амны хаалт болон витамин тараажээ. Хүүхдүүдэд тараасан амны хаалт нь нарийн ширхэгт тоосонцрыг ч шүүх зориулалтай юм байна. Залуус цаашид тус дүүргийн бусад хорооны багачуудтай ч уулзах нь.