Говь-Алтай аймгийн Бигэр суманд энэ сарын 06-ны өдөр сумын эмнэлгийн тог тасарсны улмаас гурван сартай хүүхдийн аппарат тасалдаж, нас барсан гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн сүлжээнд тараад буй. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас мэдээлэхдээ "Нярай тус эмнэлэгт энэ сарын 06-ны өглөө 08.10 минутад маш өндөр халуунтай, биеийн байдал маш муу ирээд 10 цагт 40 минут хүртэл хоёр цагийн турш аппаратад хэвтэж байгаад биеийн байдал хүндэрч, нас барсан байна. Одоогийн байдлаар нас барсан шалтгааныг тогтоохоор цагдаагийн байгууллагаас шинжээч томилон ажиллуулж байгаа бөгөөд тухайн өдөр нь аймгийн төв эмнэлгээс ажлын хэсэг ирж, нас барсан шалтгааныг тогтоохоор ажилласан байна. Харин тог тасарсан гэх мэдээлэл үндэслэлгүй худал мэдээлэл юм" хэмээлээ.