Өнгөрсөн шөнө нэгэн залуу түргэн тусламжийн машиныг мөргөснөөс болж дотор нь явж байсан түргэний эмч гэмтэл авчээ. Энэхүү үйл явдлыг Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс өөрсдийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлсэн байна. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн шөнийн 01 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд байна гэсэн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийжээ. Үзлэгийн явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулсан байна.
Энэ үед өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч, эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учруулсан гэдгийг Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн газраас мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр гэмтсэн эмч эмнэлгийн тусламж авч байгаа бөгөөд нөхөр нь Баянгол дүүргийн цагдаад өргөдөл өгсөн байна.