МАН-ыг татан буулгах эрх зүйн үндэслэлүүд хангагдсан тул хуульчид Улсын Дээд шүүхэд МАН-ыг татан буулгуулах асуудлаар өнөөдөр хэвлэлд мэдээлэл хийлээ. 60 тэрбумын хэрэг хэдийнэ ил болсон тул МАН цаашид Монголын ард түмний өмнөөс төрийн эрхийг барих хууль зүйн эрхгүй гэж үзжээ.
Энэ талаар иргэдийн төлөөлөл, хуульч Д.Эрдэнэцогт "МАН-ын нэр бүхий дарга нар сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахын тулд 60 тэрбумын схемийг бий болгосон гэдэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой болсон. МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдэлдээ энэ бичлэгийг үнэн гэдгийг хэлсэн. Мөн Хууль зүйн сайд Ц.Нямдорж ТВ25 телевизээр өгсөн ярилцлагадаа ч эвлүүлэг биш гэдгийг хэлсэн. Энэ бүгдээс харахад МАН Үндсэн хуульд заасан суурь зарчим, байгууламжаас гадуур хууль бус аргаар төрийн эрх мэдлийг авах аргыг зохион байгуулсан гэдгийг өөрсдөө хүлээн зөвшөөрлөө" гэв.
Хэвлэлийн хурлын бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.