2018 оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг 2019 оны I улиралд олгоно. Ингэхийн тулд иргэн таны бүртгэлийн мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай аж.
НЭГ. Таны мэдээлэл бүрэн баталгаажсан бол цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Мэдээлэл” сануулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажсан бөгөөд урамшуулал авахад бэлтгэл хангагдсан гэж ойлгоно.
ХОЁР. Харин ebarimt.mn цахим хуудасруу нэвтрэн ороход доорх “Анхааруулга” сануулгууд гарч ирсэн тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажаагүй, урамшуулал авах бэлтгэл хангагдаагүй байгаа бөгөөд та мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.
ГУРАВ. Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд:
EBARIMT.MN - ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - ДАНС - ТОХИРУУЛАХ дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. Хэрэв Та код, нууц үгээ мартсан бол ХУВЬ ХҮН - НЭВТРЭХ - “Бүртгэлээ сэргээх бол ЭНД дарна уу!” дарааллаар орж өөрийн бүртгүүлсэн мэйлээр нууц үгээ авах боломжтой. Жишээ загвар: