"Өргөө" амаржих газраас нярайн шарлагын аппарат зэрэг олон тооны тоног төхөөрөмж дутсан нь тооллогоор ил болжээ. Тоног төхөөрөмжүүдийг тухайн эмнэлгийн эмч, сувилагч нар хувийн эмнэлэгтээ ашиглаж байсан байж болзошгүй гэх өргөдөл Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст өргөдөл ирсэн бөгөөд яг одоо шалгаж байгаа юм байна.