Нярай хүүхдийн хамар битүүрэх нь шинэхэн ээжүүдийн хувьд хамгийн том асуудлуудын нэг байдаг. Хүүхдийн хамар 0-2 насанд гүйцэт хөгжөөгүй, салстын хөгжил сул байдаг тул анхаарах хэд хэдэн зүйл бий. Хамар битүүрэх нь өрөөний тасалгаанаас ихээхэн хамаардаг тул өрөө 23-25 хэмээс хэтрэхгүй байлгахыг хичээх хэрэгтэй. Мөн хөхний сүүгээ хамар луу нь дусааж болдоггүй. Учир нь сүү уураг ихтэй байдаг тул амархан хатаж битүүрүүлдэг. Сүүгээ байнга дусаадаг байснаас хамар нь битүүрдэг болсныг зарим ээжүүд мэддэггүй. Мөн савх зэрэг зориулалтын бус зүйл хийж болохгүй бөгөөд гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэж болох талаар зөвлөгөөг дараах зургаас харцгаая.
Зөв асаргаатай байгаа хүүхдийн хамар тэр бүр битүүрээд байдаггүй.