Монгол, Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд “Эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, суурилуулах, хүний нөөц бэлтгэх төсөл”-ийг Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт (ТТАХНЭ)-т амжилттай хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд долоон сая еврогоор 87 нэр, төрлийн 180 гаруй тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулан, 27 эмчийг гадаадад сургажээ. Үүний ачаар Нэгдсэн эмнэлгүүдийн түүхэнд анх удаа ламинар (гаднах агаарыг дотогш нэвтрүүлдэггүй, дээд зэргийн ариун орчин) урсгалтай мэс заслын зургаан өрөөтэй болжээ. Ингэснээр эрхтэн шилжүүлэн суулгах болон нарийн төвөгтэй хагалгааг хийх хэмжээнд тоноглогдсон гэсэн үг. ISO5, CLASS 1 ангиллын шаардлага хангасан тус өрөө нь эрчимт эмчилгээний дэвшилт тоног төхөөрөмжүүд, хийн хангамжийн системтэй аж.
Бэлтгэсэн: О.Ундрах