Өчигдөр буюу 2018 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны 11 дүгээр сарын 17-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 22.594.588 баримт хамрагдсанаас:
- 10 сая төгрөгийн 3
- 5 сая төгрөгийн 24
- 1 сая төгрөгийн 219
- 200 мянган төгрөгийн 1994
- 50 мянган төгрөгийн 20484 баримт тохиролд таарч, нийт 22.724 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.