Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 33.500 хүн хамрагджээ.
Тухайлбал улирлын томуугийн вакцинаар жирэмсэн эмэгтэй, өндөр настан, архаг өвчтэй, эрсдэлт бүлгийн 2500 иргэн, эрүүл мэндийн байгууллагын 3000 ажилтан, сонгогдсон цэцэрлэгийн 28 мянга хүүхдийг хамруулаад байна.