“Чихрийн шижинтэй тэмцэх” өдрийг жил бүрийн 11 сарын 14-нд дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрөөдөг уламжлалтай. Манай улс энэ жилийн хувьд “Гэр бүл ба чихрийн шижин” уриан дор зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр нээлттэй өдөр зохион байгуулах ба иргэдэд эрүүл мэндийн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм.
Дэлхийд чихрийн шижин өвчний тархалт 1980 онд 108 сая, түүнээс хойш хоёр дахин нэмэгдэж, 4.7 хувиар өсчээ. 2016 онд 1.6 сая хүн чихрийн шижин өвчний улмаас нас барж, өдгөө 422 сая хүн чихрийн шижинтэй амьдарч байна гэсэн ДЭМБ-аас гаргасан 2016 оны судалгаанд тусгагджээ. Монгол Улсад сүүлийн жилүүдэд зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна. 2017 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр 10.000 хүн амд нийт 100.8 байгаа нь өмнөх он (2016 онд 78.6)-оос 22.2-оор өссөн байна.