Монгол бахархлын өдрийг тохиолдуулан “Гялс” төвийнхөн "Тэмүүжин" нэртнүүдэд багц шинжилгээ үнэгүй хийх болжээ. Багцын шинжилгээ нь элэг, бөөрний үйл ажиллагаа, В, С вирус, шээс, цусны дэлгэрэнгүй зэрэг 40 үзүүлэлтээр дотрын бүхий л эрхтнийг оношлох юм байна. Мөн бүх эрчүүдэд 30 хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа бөгөөд зөвхөн өнөөдөр, маргааш энэхүү эрх хүчинтэй гэнэ. "Тэмүүжин" гэдэг нэртэйгээ батлахын тулд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ авч ирэхийг Гялс төвийнхөн сануулсан байна.