Бөөрний архаг дутагдал, элэгний хавдар, хатууралтай хүмүүсийн амьд үлдэх эцсийн найдвар нь эрхтэн солих мэс засал байдаг.
Улсын нэгдүгээр төв эмнэлэгт өдгөө элэг, бөөр, нүдний эвэрлэг, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгаа хийж байна. Эмчилгээний явцын талаар ЭМЯ-ныхнаас тодруулахад, улсын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар 161 хүнд бөөр, 60 өвчтөнд элэг (ХСҮТ-ийнх ороод), 12 хүнд ясны чөмөг, үүдэл эс, 13 хүний нүдний эвэрлэг шилжүүлэн суулгасныг дуулгав.
Ташрамд дурдахад, манай эмч нар 2006 оноос бөөр, 2009 оноос нүдний эвэрлэг, 2011 оноос элэг, 2014 оноос цусны хавдартай хүмүүст ясны чөмөг шилжүүлэх хагалгаа хийж буй.
Ингэснээр бүсийн хөгжиж буй орнуудаас эрхтэн солих хагалгааг цогц нэвтрүүлсэн анхны орон болж байв.