Өмнөд хилийн Замын-Үүд боомтоор оруулж ирсэн их хэмжээний жимс нянгийн бохирдолтой байжээ. Шинэ Зеланд улсаас импортолсон жимс, жимсгэнийг тус боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаныхан лабораторид шинжлээд шаардлага хангахгүй гэж дүгнэн экспорлогч улсад нь буцаахаар шийдвэрлэсэн аж.
Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад иргэн таны оролцоо” аян өрнүүлсэн бөгөөд энэ хугацаанд Замын-Үүд боомтын ачааны автомашины хяналтын цэгээр орсон 713 аж ахуйн нэгж, долоон иргэний импортолсон 31 763 тонн бараа, бүтээгдэхүүнд шалгалт хийсэн байна. Энэ шалгалтаар 48 зөрчил илрүүлснээс лабораторийн шинжилгээгээр шаардлага хангаагүй дээрх жимс, жимсгэнэ, хүнсний ногоог экспортлогч оронд буцаасан аж.
Түүнчлэн хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бичиг баримтгүй, гарал үүсэл тодорхойгүй 9.1 тн бүтээгдэхүүн, таван тн гаруй өнгөт үрэл, чихэр, 305 кг гахайн мах, 3.2 тн гахайн тэжээл, 80 кг улаан чавга, 980 кг маргарин хурааж, найман нэр төрлийн 133 ширхэг эмийг экспортлогч улс руу нь илгээжээ.