Нью Жерси мужийн "Урт хугацааны эмнэлгийн тусламжийн төв"-д нэгэн вирус дэгдэж зургаан хүүхэд нас барсан бөгөөд арав гаруй хүүхэд халдвар авчээ. Тухайлбал, төрийн албан хаагчид сувилах, нөхөн сэргээх зориулалттай Ванакү төвд нийт 18 хүүхэд "Adeno" хэмээх вирусын халдвар авсан байна.
Уг төвд маш хүнд өвчтэй, ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй, алхаж, ярьж чаддаггүй хүүхдүүд хэвтэн эмчлүүлдэг аж.
Эрүүл мэндийн хэлтэсээс тус вирусын халдвар авсан хүүхдүүдийн дархлааны системийн ажиллагаа буурч, вируст хэт мэдрэмтгий болдог байна. Сэтгүүлчид тус төвийн ажилчдаас мэдээлэл авахыг хүссэн боловч эмнэлгийн удирдлага нааштай хариу өгөхгүй байгаа гэнэ.
Адено вирусын зураг
Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд болон цагдаагийнхан эмнэлгийн ажилтнуудыг байцааж, мягмар гарагт буюу аравдугаар сарын 23-ны өдөр үргэлжлүүлэн хяналт шалгалтын ажиллагааг явуулсан байна. Тиймээс уг төв шинээр өвчтөн хүлээж авахгүй байгаа юм
Энэхүү вирусын дэгдэлт хэзээ эхэлсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд орон нутгийн newjersey.com сайтын мэдээлснээр эмнэлгийн ажилчид халдвар авсан хүүхдүүдийн эцэг эхэд аравдугаар сарын 18-нд захидал илгээж мэдэгдсэн байна. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар албаны хүмүүс мягмар гараг хүртэл вирусын тархалтын талаар чандлан нууцалж байжээ.
Дашрамд сануулахад, Адено вирус нь (халдвартай гадаргуу дээр хүрэх, гар барих) ханиалгах, найтаахад амьсгалын замаар халдварладаг вирус аж.