Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Олон улсын олимпын холбооны ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Энэ үеэр тэд Олон улсын олимпын хорооны үйл ажиллагааг танилцуулж, Монгол Улсын спортын хөгжил, олимпын хороон дахь үүрэг, оролцооны асуудлаар ярилцсан юм.
Тухайлбал, Олимпын хорооныхон “Азийн хүүхдийн их наадам-2020” Улаанбаатарт болох гэж буйтай холбогдуулан залуу тамирчдыг мэргэжлийн арга зүйгээр сургаж, амжилт гаргахад нь түлхэц үзүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав.
Мөн “Олимп-эв нэгдэл” хөтөлбөрийн хүрээнд манай улсын тамирчдад тэтгэлэг олгож, тамирчин, дасгалжуулагчдыг бэлтгэж байгаа талаараа ярилцлаа. Ерөнхийлөгч Х.Баттулга уг хөтөлбөрийг цаашид спортын олон төрлөөр үргэлжлүүлэх, нягт хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлсэн юм.
Бэлтгэсэн: У.Наран