Сүүлийн таван жилд бэлгийн замын халдварт өвчтэй хүний тоо тасралтгүй нэмэгдэх болов. ХӨСҮТ-ийн Бэлгийн замаар дамжих халдварын тандалт судалгааны албаны өчигдрийн мэдээгээр ХДХВ/ДОХ-той 266 хүнийг “хар дансанд” бүртгээд байна.
2018 оны эхний есөн сард бэлгийн замын өвчтэй 4434 хүн бүртгэсний хамгийн өндөр үзүүлэлт буюу 38.8 хувийг тэмбүү, 0.1 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар эзэлж байна. Он гарсаар ДОХ-той нэг хүн нас барж, төрөлхийн тэмбүүгийн уршгаар гурван хүүхэд энджээ.
О.Оргил