Дорнын эдийн засгийн форумд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины урилгаар Владивосток хотноо зохиогдож байгаа жүдо бөхийн тэмцээний шигшээ барилдаануудыг үзэж сонирхлоо. Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус арга хэмжээнд мөн оролцжээ. Жүдо бөхийг үндэслэгч Жигоро Каногийн нэрэмжит олон улсын тэмцээний эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 жинд Монгол, ОХУ, Япон, БНХАУ, БНСУ-ын өсвөрийн тамирчид өрсөлдөж байна. Тэмцээний дүрэм өөрчлөгдөж энэ жилээс эхлэн багийн, холимог төрлөөр зохиогдох болжээ.