Чех улсын Засгийн газар гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд ядуурлыг бууруулах, эдийн засаг үйлдвэрлэлийн хөгжлийг сайжруулах, аажмаар түнш улсаа дэлхийн эдийн засаг руу татан оролцуулах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ардчиллыг бататгах, хүний эрхийг дээдлэх, хууль зүйн зарчим нэвтрүүлэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах зэрэг зорилготой 11 том төсийг Монгол Улсад хэрэгжүүлж буй.
Үүнээс гадна барилга, эмнэлгийн салбарт тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг жижиг төслүүдийг олноор хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүний хүрээнд ирэх аравдугаар сарын 1-нд манай Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 10 тэргэнцэр гардуулах юм байна. Мөн Орхон аймгийн эмнэлэгт таван тэнгэрцэр бэлэглэх гэнэ. Эдгээр нь нийт 9056 еврогийн үнэтэй бөгөөд дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй КУРИ компанийн бүтээгдэхүүн аж.
Дашрамд дуулгахад, Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх PROPED буюу бизнес эрхлэгчдийн эдийн засгийн төслийг албан ёсоор эхлүүлэхээр тус улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөл ирэх аравдугаар сарын 8-13-нд Улаанбаатар хүрэлцэн ирэх юм байна.
Бэлтгэсэн: Э.Хана