“Ард даатгал” компани нийт хувьцааныхаа 30 хувь буюу 7.5 сая ширхгийг нэг бүрийг нь 700 төгрөгөөр олон нийтэд санал болгон худалдаалахаар өнөөдрөөс захиалга авч эхлээд байна. Монголын хөрөнгийн биржийн 2018 оны зургаа дахь шинэ үнэт цаас, хувьцаагаа олон нийтэд санал болгож буй анхны даатгалын компани “Ард даатгал” нь нийт 5.4 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх зорилготой байгаа аж.
Тус компани олон нийтээс татан төвлөрүүлсэн мөнгөөрөө хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлж, эрсдэл даах чадвараа сайжруулах, Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан “Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага”-ын дагуу зарцуулахаар төлөвлөсөн байна. Хувьцааг арилжих андеррайтераар “БиДиСек” үнэт цаасны компани, аудитаар “Далай ван”, хуулийн зөвлөхөөр “И Эл Си”ажиллаж, хөрөнгийн үнэлгээг нь “БДО Аудит” хийжээ. “Ард даатгал” компанийн хувьцааг худалдаж авах захиалгыг ирэх 26-ныг хүртэл хүлээн авах юм байна.
Бэлтгэсэн: Т.Бат