Монголын гоо сайхны ертөнцөд цоо шинэ өнгө нэмсэн "Мойл" брэнд нэрийн дэлгүүртэй боллоо. Энэ оны зургадугаар сард монголын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн тус бүтээгдэхүүний анхны нэрийн дэлгүүр өнөөдөр албан ёсоор нээлтээ хийсэн юм.
Тухайлбал, "Монос косметик" компани Монгол хүний арьсны онцлогт тохирсон "Мойл" хэмээх органик арьс арчилгааны брэндийг 2018 оны зургадугаар сард худалдаанд гаргасан. Тус бүтээгдэхүүнүүд Монос компанийн есөн салбараар худалдаалагддаг байсан бол одоо бүх бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломж бүрдэж байгаа юм. Дэлгүүр Улсын их дэлгүүрийн баруун талд байрлах "Монос" эмийн сангийн хажууд байрлаж байгаа аж.
Нээлтийн үеэр ""Мойл" брэнд нь ISO стандартад нийцсэн, найрлагадаа Монгол орны шимт хөрсөнд боловсорсон 100 хувь органик түүхий эдүүдийг агуулснаараа онцлог учир монголчуудын арьсны онцлогт тохирч чаддаг. Яг одоогийн байдлаар 37 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаанд гаргаад байгаа бөгөөд ирэх оноос бүтээгдэхүүнийхээ тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна" хэмээн "Монос косметик" компанийн Органик үйлдвэрлэлийг хариуцсан дарга Б.Батчимэг онцоллоо.