Өчигдөр буюу 2018 оны есдүгээр сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2018 оны наймдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2018 оны есдүгээр сарын 15-ны 23 цаг 59 минутаас өмнө бүртгүүлсэн 21,636,353 баримт хамрагдсанаас:
- 10 сая төгрөгийн 1
- 5 сая төгрөгийн 20
- 1 сая төгрөгийн 196
- 200 мянган төгрөгийн 1970
- 50 мянган төгрөгийн 19447 баримт тохиролд таарч, нийт 21,634 иргэн азтан боллоо. Супер азтан тодорсонгүй.