ОХУ-ын нэрийн өмнөөс 2014 оны Сочигийн өвлийн олимпод оролцон гурван алтан медаль хүртсэн Өмнөд Солонгосын шорт трекч Виктор Ан буюу Ан Хён Су спортоо орхиж байгаагаа мэдэгдлээ. Оросын шорт трекийн шигшэээ багийн удирдлага дасгалжуулагчаар ажиллах санал тавьсан ч төрөлх эх орондоо буцахаар шийджээ. Ан БНСУ-ын бүрэлдэхүүнд олимпийн аваргаар нэг бус удаа шалгарсан ч гэмтэл авсанаас үүдэн шигшээ багийн нь удирдлага түүнд найдвар тавихаа байсан юм. Үүний улмаас түүний аав холбоотойгоо муудалцжээ. Харин энэ үед Оросын талаас татгалзаж боломгүй санал тавьснаар Ан 2014 оны Сочигийн өвлийн олимпод оролцож хэний ч санаанд оромгүй амжилт гаргасан. Тэрбээр 2018 оны Пёнчаны олимпод оролцохоор бэлтгэлээ базааж байсан ч ОУОХ түүнд ийм боломж олоогүй юм.