Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр ЭМЯ, ЭМДЕГ, ЭМХҮТ-ийн холбогдох албан тушаалтнуудтай Зайлшгүй шаардлагатай эмийн VIII жагсаалтад орсон эмийн сонголт болон Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2018 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээг баталсан тогтоолын хэрэгжилтийн байдалтай танилцлаа.
Эмийн жор бичилт олголтод цахим жор нэвтэрснээс гадна дээр дурьдсан тогтоолоор батлагдсан шинэчилсэн жагсаалт хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэж чадахгүй, чирэгдэж байсан асуудал бүрэн шийдвэрлэгдсэн байна.