Жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарлаж, энэ хүрээнд тодорхой ажлууд зохион байгуулдаг.Тэгвэл өнөөдөр ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс “Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны мэдээллийг сурталчлах” өдөрлөгийг зохион байгууллаа. Ингэсэнээр эмнэлгийн мэргэжилтнүүд сул ажлын байр, үндсэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт төгсөлт, мэргэжлийн зэрэг, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаар мэдээллээр хангагдаж нөгөө талаар эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байр нөхөгдөх боломж бүрдэх юм.
Уг арга хэмжээнд хот хөдөөгийн нийт 30 гаруй байгууллагаас 280 шахам сул ажлын байрны мэдээлэл ирлээ. Үүнээс УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, ЦССҮТ, Хүүхдийн төв сувилал зэрэг 17 эрүүл мэндийн байгууллага сул ажлын байрны мэдээллээ танилцууллаа.
Мөн энэ үеэр ЭМХТөвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны бусад үйл ажиллагааг олон нийтэд танилцуулав.
Үүнд:
Үндсэн төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт төгсөлт, мэргэжлийн зэрэгтэй холбоотой мэдээлэл
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт болоод багц цагаар сунгах тухай мэдээлэл
Төвийн үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгаа
Цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй эмч мэргэжилтнүүдийн мэдээллийг бүртгэж нэгдсэн сан үүсгэж ажиллалаа.