Лондоны сэтгэл судлаачид стресс, бухимдалтай үедээ хүн хий хоосон айдаст автан, сөрөг таамаг дэвшүүлдэг болохыг туршилтуудаараа баталжээ. Мөн стрессийн үед хүмүүс мэдээллүүд дундаас сөргийг нь илүү мэдэрч, хүлээж авдаг гэнэ. 35 оролцогчийг хоёр хэсэгт хуваагаад, нэгэнд нь математикийн хүнд бодлогууд бодох даалгавар өгчээ.
Нөгөөх хэсэгт харин тун хялбар даалгавар өгсөн байна. Дараа нь бүгдэд нь “дээрэм, хулгай” хийхийг тушаажээ. Ингэхэд бодлогоос болж стрессдсэн хүмүүс юу ч бодолгүй дараагийн даалгаврыг гүйцэтгэхээр оролдсон бол хоёр дахь хэсгийнхэн харин зөв, бурууг тунгааж байсан гэнэ.