2016 онд Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэн Ёшинори Ошүмигийн “мацаг” барих дэглэмийг мөрдөөд хорт хавдартай хүмүүс илаарших замдаа орж байгаа талаар сүүлийн үед олон улсын зарим хэвлэл, сайтад мэдээлэх болсон. Бие махбод өөрийгөө хоргүйжүүлэн, цэвэрлэдэг өвөрмөц лаборатори. Чухамхүү эл чадвар дээр нь суурилан элдэв эм бэлдмэлгүйгээр, зөвхөн зохицуулалтаар эрүүлжих аргачлалыг тэрбээр боловсруулснаараа хүн төрөлхтөнд онцгой тус хүргэсэн.
Тийм ч учраас түүнийг Нобель “таалсан”. Дэлхий дахинд том асуудал болоод буй таргалалт, түүнээс улбаатай янз бүрийн өвчин, хорт хавдар хэмээх “мангас”-ыг байгалийн буюу хүний өөрийнх нь дотоод нөөц боломжоор үгүй хийх “өлсөх” арга нь биеийн хамгийн жижиг хэсэг эсийн түвшинд эрүүлжих “эмчилгээ” юм байна.
Мацаг барих сайн гэдгийг бид олонтаа сонссон, өөрөө туршиж үзээгүй ч бусдын амыг дагуулаад л ярьдаг шүү дээ. Тэгсэн хэрнээ үнэндээ ямар байдгийг нь туршиж зүрхлэдэггүй, эсвэл залхуурч, маргааш гэж хойшлуудаг. Тэгвэл яг одооноос эхлэн Ошүмигийн заасан замаар урагшаа.
Түүний аргачлал нь аутофаг буюу эсүүд халдвар авсан, шаардлагагүй болсон хэсгээ ариутган цэвэрлэх үйл явцад тулгуурладаг. Энэ тухай бүр 1960-аад онд ярьж байсан эрдэмтэн, судлаачид ямар чухал болохыг нь, үр дүн нь гайхамшиг бүтээхийн чинээ бодоогүй учраас тэгсхийгээд орхисон байдаг. Ингэж өөрийгөө цэвэрлэж, хоргүйжүүлснээр эс залуужиж, бие махбод сэргэснээр нас уртасна.
Энэхүү “мацгийн” үед судасны хананд хуримтлагдсан холестерин туугдан, гадагшилдаг аж. Мацаг гэхээр хүмүүс хоол идэхгүй гэж ойлгодог. Тэгвэл эл арга нь бие махбодын биологийн цагт тохируулан тодорхой хугацаанд хооллодгоороо давуу. Тодруулбал, хооллох цагууд бий бөгөөд энэ хооронд амаа “үднэ”. Үүнийг “Дэглэмийн цонх” үе гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, хоол идэх цагийг дэглэмийн цонх гэнэ. Дэглэмийн цонх буюу хоол идэх цагийг багасгаснаар хурдан эрүүлжинэ. Ойр ойрхон багаар идэх нь сайн гэдэг нь буруу болохыг эрдэмтэн Ошүми онцолсон.
Тэгэхээр хооллох цаг чухал. Хүн бүрийн амьдралын хэмнэл эрхэлдэг ажлаас нь шалтгаалан өөр. Гэхдээ биологийн цаг нь ерөнхийдөө адил. Өглөө бие махбод кортизол даавар ялгаруулснаар идэх дуршил нэмэгддэг. Харин орой мелатонин даавраа ихээр ялгаруулснаар бие махбод унтахад бэлтгэдэг. Үүнийг зөрчиж, хэт орой хоолловол биологийн цагийн хэмнэл алдагдах эрсдэлтэй бөгөөд үүнээс үүдэн буруу зуршилтай болдог байна.
Ийм буруу хэвшлээс болж кортизол даавар оройн цагаар их ялгарч, өлсөөд, унтаж чадахаа больдог аж. Тиймээс биологийн хэмнэлдээ зохицуулан хооллох цагаа хуваарилахаас бүх зүйл эхэлнэ. Тэгэхээр үд хүртэл унтаж босоод хоолох нь буруу учраас заавал өглөө сэрээд, 30-60 минутын дараа идэх ёстой. Ингэхдээ цай ууж, талх, боов идээд л болчихгүй.
Үдэд хооллох хэмжээнээс илүүг өглөөдөө идэх юм байна. Ингээд өдрийн хоолыг өглөөнийхөөс 6-8 цагийн дараа байхаар тооцно. Оройны хоолны цагийг мөн адил тооцох бөгөөд хөнгөн чанарын бүтээгдэхүүн хэрэглэх, хэрэв чадвал идэхгүй байсандаа гэмгүй.
Бие махбод 08.00, 13.00, 19.00 цагт кортизолоо ихээр ялгаруулдаг. Тэр цагт нь хооллох нь чухал аж. Энэ үед нь хооллож чадаагүй бол өлсөх мэдрэмж дарагддагийг та анзаарсан байх. Тэгэхээр заавал хоол идэх гэж “шунаад” байх шаардлагагүй гэнэ.