НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Монгол Улсад мэндэлж байгаа нярай хүүхдэд хөгжилтэй орнуудын жишгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлэх” үндсэн зорилготой “SAVE LIFE” төслийг JCI Монгол байгууллагаас санаачлан ЭХЭМҮТ-тэй 2015 оноос эхлэн нярайн эндэгдлийг бууруулахад, урт хугацаанд тогтвортой, бодит үр дүнд хүрэх зорилготой хамтран ажиллаж байна.
Тус төслийн гуравдугаар шатанд Нярайн мэс заслын дараах тасгийн байрыг өргөтгөж, нийцэх их засварын ажил хийж, олон улсын стандартын шаардлагад нийцэхүйц тохижилтын ажил хийж гүйцэтгэжээ. Тухайлбал, нярайн эндэгдлийг бууруулах зорилготой уг төсөл 2018 онд амжилттай хэрэгжиж 120 сая төгрөг төсөвт өртөгтэйгөөр хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байгаа юм.
Энэ удаагийн төслийн хүрээнд олон хувь хүн, байгууллагууд нийгмийн хариуцлага хэрэгжүүлж ивээн тэтгэгчээр хамтран ажилласан бөгөөд мөн JCI Солонгос байгууллагаас иж бүрэн хоёр ширхэг инкубаторыг ЭХЭМҮТ-д бэлэг болгон өгч байгаа юм. Тухайлбал, нярайд зориулсан хагалгааны иж бүрэн тоног төхөөрөмжийг хандивлаж, тусгайлсан мэс заслын өрөөг бий болгосон. 2017 оны эцсийн байдлаар 200 гаруй нярайд зориулалтын орчинд, зориулалтын тоног төхөөрөмжөөр мэс заслууд хийсэн. Энэ хугацаанд хийгдсэн хагалгаанд “Мэс заслын дараах эргэн сэргэлт 72.2 хувь байснаас 10 хувиар нэмэгдэж 82.2 хувь болсон” нь мэс заслын эрсдэлийн бууруулж чадсан үр дүнд хүрчээ.